Чиг үүрэг:
- Хурал, Хурлын зөвлөл, хороодын хуралдааны бэлтгэл ажлыг хангаж хуралдуулна.
- Хуралдаанд хэлэлцүүлэхээр оруулж байгаа төслийг хянаж, зохих журмын дагуу бэлтгэлийг хангуулах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын шийдвэр, баримт бичгийн төсөл боловсруулах, батлуулах, хүргүүлэх, түүний биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулна.
- Хурлын хуралдаан болон Хурлын зөвлөлийн хуралдаан, хороодын хуралдааны тэмдэглэл, санал дүгнэлтийг хөтөлж, уг тэмдэглэл, санал дүгнэлтийг холбогдох байгууллага, хэлтэс, нэгжид уламжлах, хадгалах, хяналт тавих ажлыг эрхлэн явуулна.
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын байгууллагын бичиг хэрэг, албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг эрхэлнэ.
- Хуралдаанаар батлагдсан шийдвэрийг албажуулах, олон нийтэд ил тод мэдээлэх ажлыг зохион байгуулна.
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагааг ил тод нээлттэй мэдээлэх ажлыг зохион байгуулна.
- Иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, шийдвэрлүүлэхээр уламжлах, эргэж мэдээлэх, дүнг Хурлын дарга, холбогдох хороонд танилцуулах ажлыг зохион байгуулна.
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг хангаж, Монгол Улсын Засгийн газраас баталсан цалингийн сүлжээний дагуу цалинжуулах, мэргэжил, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах сургалтад хамруулах, хууль журмын дагуу ээлжийн амралт олгох, ажлын гүйцэтгэлээр шагнаж урамшуулах, хариуцлага тооцох, нийгмийн баталгааг хангах ажлуудыг хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэж ажиллана.
- Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон ажлын албаны албан хаагчдын хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг арилгах талаар зөвлөмж өгөх, мэдээллийг холбогдох байгууллагад хуулийн хугацаанд мэдүүлж ажиллана.