ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᡅᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᡅᠡᠯᠡᡅᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ Тамга
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Оновчтой бодлогоор тогтвортой хөгжлийг хангана
Лого
ЗӨВЛӨЛҮҮД Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл Чиг үүрэг
Чиг үүрэг

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь тухайн аймаг, сум, дүүргийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, уялдуулан зохицуулах үүрэгтэй ажилладаг.

Үүнд:

  1. Гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх.
  2. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хамтын ажиллагааг зохион байгуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах.
  3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомж, төрийн бодлогын хэрэгжилтийг хангах ажлыг дэмжих.
  4. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа зохион байгуулах.
  5. Хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, ахмад настан зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх.
  6. Архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зам тээврийн осол зэрэг эрсдэлт асуудлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах.
  7. Нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, холбогдох байгууллагад санал хүргүүлэх.
  8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгө, санхүүжилтийн асуудлаар санал боловсруулж шийдвэрлүүлэх.
  9. Хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх.
  10. Жил бүр хийсэн ажлын тайланг хэлэлцүүлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох.
Мэндчилгээ
EN
Эрхэм хүндэт Жаргалант сумын иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхнийг Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар зочилж буйд талархал илэрхийлье. Энэхүү цахим хуудас нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, тогтоол, хурлын хуралдаан, цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх зорилготой юм.

Жаргалант сумын хөгжил дэвшил, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллага нь хууль дээдлэх, ил тод нээлттэй байх, иргэдийн оролцоог хангах зарчмыг эрхэмлэн ажиллаж байна. Бид иргэдийн санал хүсэлтийг сонсож, хамтын оролцоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжин, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг зорьдог.

Цахим хөгжил, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэхүү цахим хуудсаар дамжуулан иргэд та бүхэндээ үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхааран ажиллах болно.

Төрөлх сумынхаа хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж буй нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Жаргалант сумын ИТХ-ын дарга Ш.БИЛГҮҮНБААТАР
ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагийн ордон, 2-р баг Жаргалант, Жаргалант сум, Орхон аймаг, 61015
УТАС
+976 70397226
ЦАХИМ ШУУДАН
itkh@jargalant.info
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 09:00 - 18:00
/Цайны завсарлага 13:00 - 14:00/