ᠵᠢᠷᠭᠠᠯᠠᠩᠲᠤ ᠰᠤᠮᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᡅᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᡅᠡᠯᠡᡅᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ Тамга
Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Оновчтой бодлогоор тогтвортой хөгжлийг хангана
Лого
ИЛ ТОД БАЙДАЛ ХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛ Ажлын байрны сул орон тооны зар
Ажлын байрны сул орон тооны зар
Монгол улсын Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 54.2 дахь хэсгийн дагуу Жаргалант сумын ИТХ-ын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ИТХ-ын ажлын албаны бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоолоор ИТХ-ын ажлын албанд Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах ажилтны орон тоо шинээр бий болсныг олон нийтэд мэдээлж байна. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 95556868 залгаж лавлана уу.
2025 оны 01 дүгээр сарын 15
Мэндчилгээ
EN
Эрхэм хүндэт Жаргалант сумын иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Та бүхнийг Орхон аймгийн Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар зочилж буйд талархал илэрхийлье. Энэхүү цахим хуудас нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, бодлого шийдвэр, тогтоол, хурлын хуралдаан, цаг үеийн мэдээ мэдээллийг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх зорилготой юм.

Жаргалант сумын хөгжил дэвшил, иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхийн төлөө нутгийн өөрөө удирдах байгууллага нь хууль дээдлэх, ил тод нээлттэй байх, иргэдийн оролцоог хангах зарчмыг эрхэмлэн ажиллаж байна. Бид иргэдийн санал хүсэлтийг сонсож, хамтын оролцоонд тулгуурласан шийдвэр гаргалтыг дэмжин, тогтвортой хөгжилд чиглэсэн бодлого хэрэгжүүлэхийг зорьдог.

Цахим хөгжил, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх хүрээнд энэхүү цахим хуудсаар дамжуулан иргэд та бүхэндээ үнэн зөв, бодит мэдээллийг хүргэж, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд анхааран ажиллах болно.

Төрөлх сумынхаа хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхны төлөө хамтран ажиллаж буй нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа талархал илэрхийлье.

Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Жаргалант сумын ИТХ-ын дарга Ш.БИЛГҮҮНБААТАР
ХОЛБООС
Хурлын түүх
ХАЯГ
Нутгийн удирдлагийн ордон, 2-р баг Жаргалант, Жаргалант сум, Орхон аймаг, 61015
УТАС
+976 70397226
ЦАХИМ ШУУДАН
itkh@jargalant.info
ЦАГИЙН ХУВААРЬ
Даваа - Баасан 09:00 - 18:00
/Цайны завсарлага 13:00 - 14:00/