Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаярын санаачилгаар хэрэгжиж буй “Бүх хайраа гэр бүлдээ” аяны хүрээнд Жаргалант сумын ИТХ, Жаргалант сумын Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөл, 3-р Цэцэрлэг хамтран хамтран “Эрүүл Агаар Эм” өдөрлөг зохион байгуулагдлаа.

Өдөрлөгийн хүрээнд эцэг эхчүүд, хүүхдүүдийн дунд хөгжөөнт буухиа тэмцээн, мэндчилгээ, багаараа хээрийн цай бэлдэх, гэр бүлийн гар зургийн уралдаан зохион байгуулагдаж цэвэр агаар гэр бүл, хамт олноороо нэг өдрийг өнгөрүүллээ.

Тус арга хэмжээнд 3-р Цэцэрлэгийн 6 бүлгийн хүүхдүүд болон 90 орчим эцэг эх оролцов.

3.JPG

1.JPG

5.JPG

4.JPG

DJI_20260522110426_0123_D.JPG

DJI_20260522104650_0104_D.JPG

6.JPG