
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг, Эрдэнэт хотын 360 гаруй ээж алдарт эхийн 1, 2 дугаар зэргийн одонгоор энгэрээ мялааж байна. Өнөөдөр Жаргалант сумаас 1 дугаар зэргийн одонгоор Ц.Баттогтох, 2 дугаар зэргийн одонгоор Ц.Цоож, Ц.Дуламсүрэн, Т.Соёлмаа, Г.Батцэцэг, Ц.Золзаяа, Ц.Цээпил, Б.Эрдэнэчимэг шагнагдлаа.
Алдарт эхийн одонгоор шагнагдсан эхчүүдийг Жаргалант сумын ИТХ-ын дарга Ш.Билгүүнбаатар, Засаг дарга Л.Учрал, Засаг даргын орлогч Т.Лхагвацэрэн, ЗДТГ-ын дарга Г.Баасансүрэн нар хүлээн авч хүндэтгэл үзүүлэн дурсгалын зүйлс гардууллаа.
Эх хүний ариун нандин үүргийг нэр төртэй биелүүлж, үр хүүхдээ эрүүл саруул өсгөн хүмүүжүүлэн, эх орон, төрлөх Жаргалант сумынхаа ирээдүй болсон иргэдийг төлөвшүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг тань төр засаг өндрөөр үнэлж эрхэм хүндтэй "Ардарт эх"-ийн одонгоор шагнагдсанд Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе ИТХ-ын дарга Ш.БИЛГҮҮНБААТАР.

