
Өнөөдөр буюу 2026 оны 07 сарын 08 нд Орхон аймгийн Жаргалант сумын үндэсний баяр наадам ёслол төгөлдөр эхэллээ. Нээлтийн үйл ажиллагааг нээж сумын Засаг дарга Л.Учрал, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Б.Зоригтбаяр нар нээлтийн үйл ажилагаанд оролцлоо. Мөн нээлтийн арга хэмжээний үеэр сумын ИТХ-ын хурлын дарга Ш.Билгүүнбаатар нутгийн зон олондоо Үндэсний их баяр наадмын мэндчилгээ өргөн дэвшүүллээ.
Эрхэм хүндэт нутгийн зон олон, зочид төлөөлөгчид наадамчин олон Та бүхэндээ Тэнгэр заяат өвөг дээдсийн минь байгуулсан Хүннү гүрэн байгуулагдсаны 2235 жил, суут богд эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан Богд хаант Монгол улсын 115 жил, харийн түрэмгийлэгчдээс эрх орноо чөлөөлсөн Ардын хувьсгалын 105 жил, Жаргалант нутагт Улаантолгойн САА буюу Улсын тэргүүний Жаргалант сум байгуулагдсаны 48 жилийн ойн баярын халуун мэндийг наадамчин олондоо өргөн дэвшүүлье.Монгол түмний төрт ёс, өв соёл, ёс заншил, бахархал болсон Үндэсний их баяр наадам нь эх оронч үзэл, өвөг дээдсийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхмийн дээд эв нэгдлийн баяр билээ.Энэ жил эрин зууны бахархал Эрдэнэт хотын түүхт 50 жил тохиож буй бөгөөд Эрдэнэт хот, Орхон аймгийн хөгжил дэвшилд төдийгүй Монгол улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн бидний бахархалт ахмад буурлууд, ажилсаг зон олондоо гүн талархал илэрхийлж баярын мэндийг дэвшүүлье.Цаашид ч бид эв нэгдлээ эрхэмлэн, Жаргалант сайхан нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хүчин зүтгэж, ирээдүй хойч үедээ бахархалт, улс эх орондоо жишиг сум болгон нутаг орноо цэцэглэн хөгжүүлэх чин зорилго хүсэл тэмүүлэл байгаа гэдгийг Жаргалант сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч нарынхаа нэрийн өмнөөс итгэл төгс хэлэх байна.Ингээд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж,Бие амар, Сэтгэл тэнүүн, энх сууж, мөнх жаргахын ерөөл өргөе.Жаргалант сум маань цэцэглэн хөгжиж мандан бадрах болтугайДэлхийд ганцхан Монгол наадмаарааДэнж хотойтол сайхан наадаарай. ИТХ-ын дарга Ш.БИЛГҮҮНБААТАР.
Баяр наадмын хүрээнд хүчит бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын харваа, шагайн харваа зэрэг үндэсний спортын төрлүүд зохион байгуулагдаж, олон түмэн эрийн гурван наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.


