✅Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт Хэргээс Урьдчилан Сэргийлэх Ажлыг Зохицуулах Салбар Зөвлөлөөс санаачлан Орхон аймгийн Замын цагдаагийн тасаг, Орхон аймгийн Авто тээврийн төвтэй хамтран сумын гурван багийн иргэд болон ЕБС-ын сурагчдын дунд жолоодох эрхийн "А" ангилал буюу мотоцикл жолоодох, эзэмших талаар холбогдох хуулийн сургалт явууллаа. Мөн тухайн сургалтаар мотоцикл, сурон жолоодох үед үүсэж болох эрсдэл, аюулгүй байдлын зөвлөмжүүдийг хүргүүлэн ажиллаж байна.
Сургалтын явцад мотоцикл, сурон жолоодох эрхийн сургалтын бүртгэл явагдлаа.
✅Сургалтад:
- Жаргалант сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Билгүүнбаатар
- Замын цагдаагийн тасгийн Ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Л.Мөнх-Эрдэнэ
- Зохицуулагч, цагдаагийн дэслэгч И.Мөнх-Эрдэнэ
- Зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнхсайхан
- Зохицуулагч, цагдаагийн ахлагч Н.Буянжаргал
- Авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч
- Н.Ариунзул
- Жинст мандал жолооны курсийн гүйцэтгэх захирал Н.Бат-Эрдэнэ нар оролцож иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өглөө.

67a54db9-c91b-4394-8741-85f050e1a9c1.jpg

bc9f6b14-2fcd-4f2e-88b5-59d080cac1bc.jpg

2.jpg

e482fd3d-1200-49cf-9308-96685483d300.jpg

2b3ca422-d43d-4451-9fd3-1a8b8d696e6d.jpg