Орхон аймгийн Жаргалант суманд зохион байгуулагдсан “DESIGN SKOOL” сургалт 3 дахь жилдээ амжилттай явагдаж өндөрлөж, өнөөдөр нийт 22 хүүхэд төгсөлтийн батламжаа гардан авлаа. Төгсөлтийн үйл ажиллагаанд Жаргалант суман Засаг дарга Л.Учрал, ИТХ-ын төлөөлөгч Д.Нямдаваа нар оролцлоо.

Тус сургалтаар хүүхдүүдэд дизайны суурь мэдлэг, багаар ажиллах чадвар болон орчин үеийн технологийн хэрэглээг хөгжүүлэх зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд суралцагчид сургалтын хугацаанд олон төрлийн практик даалгавар, бүтээлч ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн байна.

Төгсөлтийн арга хэмжээний үеэр суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, оролцогч хүүхдүүд өөрсдийн сурч мэдсэн зүйлээ танилцуулан, цаашид хөгжүүлэх хүсэл тэмүүллээ илэрхийллээ.

Сургалтыг амжилттай зохион байгуулсан багш, зохион байгуулагчид болон идэвх санаачилгатай оролцсон хүүхэд багачуудад талархал илэрхийлж, нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

1 (1).jpg

2 (1).jpg

3 (1).jpg

4 (1).jpg

9.jpg

8 (1).jpg