Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг тохиолдуулан Жаргалант суманд хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэсэн олон талт арга хэмжээ зохион байгуулагдлаа.

         Мөн "Бүх хайраа гэр бүлдээ" аяны хүрээнд  Сумын хамгийн өндөр настай ээж Б.Сүрэнхорлоо,  хамгийн өндөр настай аав С.Оросоо, хамгийн залуу "Алдарт эх"-ийн одонт ээж Г.Нандин-Эрдэнэ,  Б.Батчимэг нарт хүндэтгэл үзүүллээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд хүүхэд багачуудын дунд урлагийн тоглолт, хөгжөөнт тэмцээн уралдаан, танин мэдэхүйн болон спортын арга хэмжээ, гар зургийн уралдаан зохион байгуулагдаж, хүүхэд бүрийн инээд хөөр, баяр баяслаар дүүрэн нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлэв.

Хүүхэд хамгаалал, сурлага, хүмүүжил төлөвшлийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж буй эцэг эхчүүд, асран хамгаалагчид, багш сурган хүмүүжүүлэгчид болон хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хамт олондоо Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчдийн нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье ИТХ-ын дарга Ш.Билгүүнбаатар.

       Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт хүүхэд багачууддаа аз жаргал, эрүүл энх, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. 

Зургийг: С.Минжгарав

709621034_122171355902798010_4380393017377257559_n.jpg

710351133_122171355332798010_461721295585011325_n.jpg

709205741_122171368388798010_3596088997248389944_n.jpg

710481856_122171361236798010_757397591568977449_n.jpg

712288868_122171367830798010_5924507628039815985_n.jpg